Дорноговь мал эмнэлэгийн газар

Аймгийн Мал эмнэлгийн газраас “Малын эрүүл мэндийн нэгдсэн системийг нэвтрүүлэх сургалт, дадлага сургуулилт”-ыг 14 суманд зохион байгуулсан.Сургалт, дадлага сургуулилтад сумын Засаг дарга-3, Засаг даргын Тамгын газрын дарга-4, сумын Мал эмнэлгийн тасгийн дарга улсын байцаагч, мэргэжилтэн -15, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч-19, цагдаагийн албан хаагч-11, багийн Засаг дарга-49, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл-47, малчдын төлөөлөл-500 нийт 648 иргэнийг хамруулан, малын эрүүл мэндийн нэгдсэн системийн талаар мэдлэг олгож, цахим орчинд дадлага сургуулилтыг хийлгэлээ. Аймгийн хэмжээнд “Мал эмнэлэг гэрчилгээ”-г цахимжуулан, хянах системийг хэрэгжүүлж, Сумдын Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар цахимаар бүртгэл хийж, хянан баталгаажуулан нийт 808 гэрчилгээг олгосон байна.