Дорноговь мал эмнэлэгийн газар

ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА
  • ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГА
  •  НЯГТЛАН БОДОГЧ
  • •АРХИВ, БИЧИГ ХЭРЭГ
  •  САХИУЛ, НЯРАВ
  •  ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖОЛООЧ
  • АРИУТГАГЧ ЖОЛООЧ
  • Хамгаалагч
  • Байгууллагын хүний нөөцийн бодлого, судалгаа, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж олгох,
  • Байгууллагын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний үр дүнг тооцох, албан хаагчдын хувийн хэрэг бүртгэлийг хөтлөх, бүрдүүлэх
  • Байгууллагын дотоод ажил, Газрын даргын үүрэг даалгавар, тушаалын биелэлтэд гүйцэтгэлийн хяналт тавих, төсөл хөтөлбөрийн биелэлтийг гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах
  • Байгууллагын санхүүгийн эх үүсвэрийг төлөвлөх,
  • Байгууллагын санхүү, төсөв төлөвлөгөө, судалгаа, гүйцэтгэлийг бүрэн хариуцаж ажиллах,
  • Байгууллагын анхан шатны бүртгэл хөтлөлт, санхүүгийн сахилга, хариуцлага, тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хуулийн хүрээнд хангах,
  • Өр авлагагүй ажиллах,
  • Хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд санхүүгийн батлагдсан төсөвт багтаан норм, нормативийг мөрдүүлж ажиллах үүрэг хүлээнэ.
  • Сургалт зохион байгуулах, Мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж ажиллана.
  • Газрын даргын үүрэг чиглэл болгосон байгууллагын дотоод ажил, олон нийтийн арга хэмжээнд ивэдхи санаачлагатай оролцох.

Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, тогтоомж, дүрэм, журмыг мөрдөх, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, тогтоол, шийдвэр, аймагт хэрэгжүүлж буй бодлогын баримт бичиг, байгууллагын тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх, санхүү, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргийн хүрээнд албадын үйл ажиллагааг удирдан зохион байгуулхад гол зорилго оршино.