Дорноговь мал эмнэлэгийн газар

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН
ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Мал эмнэлгийн лабораторийн бүтэц зохион байгуулалт:
Аймгийн МЭГ-ын Мал эмнэлгийн лаборатори нь МЭ-н лабораторийн эрхлэгч /нян судлалын шинжээч эмч/, ариун цэвэр, магадлан шинжилгээний шинжээч эмч, шимэгч судлалын шинжээч /молекул биологи/, ийлдэс судлалын шинжээч эмч, лаборант /туслах ажилтан/ зэрэг 5 хүний орон тоотой ажиллаж байна.
  • Нян судлал
  • Ийлдэс судлал
  • Ариун цэвэр, магадлан шинжилгээ
  • Шимэгч судлал
  • Молекул биологи гэсэн 5 тасагтай.

Дорноговь аймагт Мал эмнэлэг бактери шинжилгээний лаборатори 1960 онд байгуулагдан ЗХУ-н багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдож 2 малын их эмч, 2 малын бага эмч, 1 санитарчийн орон тоотойгоор ажиллаж эхэлсэн. 1974 онд шинээр Мал эмнэлгийн ариун цэврийн станц байгуулагдаж малын их эмч-2, малын бага эмч-2, сантиарч-1, жолооч-1 гэсэн 6 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласан. Дээрх хоёр лабораторийг 1990 онд нэгтгэн аймгийн Мал эмнэлгийн лаборатори гэж нэрлэн үйл ажиллагаагаа өнөөг хүртэл хэвийн явуулж байна.

Мал амьтны өвчний оношийг тогтоох, ялгаварлан оношлох, баталгаажуулах шинжилгээ хийх, тархалт халдварлалтын түвшинг үнэлэх, тэмцэх арга хэмжээний үр дүнд үнэлэлт өгөх, малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй баталгаа гаргах, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан мал эмнэлгийн сүлжээ лабораторийн журмаар ажиллах.

Мал амьтны шимэгчттэх өвчин болон халдварт өвчнийг оношийг тогтоох халдварлалтын хүрээг эрт тандан илрүүлэх, дархлаажуулалтын үр дүнг үнэлэх мониторинг тандалт шинжилгээ, мал амьтны мах, сүү, түүхий эд бүтээгдэхүүний ариун цэврийн чанарын шинжилгээ, эмийн бодисын үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж гүйцэтгэдэг.
Шинжилгээний арга аргачлал:
  • Элиза
  • Полимеразын гинжин урвалын шинжилгээ /ПГУ/
  • Иммунохромотографи
  • Иммунофлюресценц
  • MNS үндэсний стандарт аргууд
  • Оношлох
  • Тандах
  • Магадлах