Дорноговь мал эмнэлэгийн газар

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН
ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/174 дүгээр тушаалаар байгууллагын бүтэц орон тоо 46 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан.
Мал эмнэлэгийн газрын бүтэц:
  • Лабораторийн эрхлэгч
  • Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга
  • Захиргаа санхүүгийн албаны дарга
  • Тархварч зүйч - 14
  • Сумдын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч – 14
  • Шуурхай жолооч
  • Ариутгагч жолооч
  • Сахиул - 2
  • Ийлдэс судлалын шинжээч эмч
  • Лаборант /туслах ажилтан/
  • Шимэгч судлалын шинжээч эмч
  • Ариун цэвэр, магадлан шинжилгээний эмч
  • Зооноз халдварт өвчин, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Өвчний мэдээ тайлан цахим бүртгэл хяналт шинжилгээ үнэлгээ хариусан мэргэжилтэн
  • МЭТ, МЭҮН болон дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн баталгаажуулалт, эмийн хяналтын асуудал хариуцсан улсын ахлах байцаагч
  • Нягтлан бодогч
  • Архив, бичиг хэрэг /нярав/
Шимэгчтгэх, халдваргүй өвчин, эм био бэлдмэлийн хэрэглээний асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Хүмүүнд ээлтэй эрүүл мал
  • Малчинд ойрхон мал эмнэлэг
  • Дэлхийд тэргүүлэх органик бүтээгдэхүүн

Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах замаар мал эмнэлгийн салбарыг оновчтой нэгдсэн бодлогоор хангагч, худалдааны чөлөөт байдлыг дэмжихэд оршино.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагт чанартай үр дүнтэй шуурхай зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж гүйцэтгэлийг МЭЕГ, аймаг орон нутаг болон харъяа байгууллагуудад тайлагнах.

Агентлаг нь дор дурдсан үйл ажиллагааны чиг үүрэгтэй ажиллана:
1. Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх бодлогыг оновчтой төлөвлөж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах;
2. Мал, амьтны шинэ болон дахин сэргэж буй, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайгаас шалтгаалсан өвчин эмгэгийн шалтгаан, нөхцлийг судалж өвчинтэй тэмцэх арга хэмжээг боловсруулах, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
3. Өвчингүй тайван бүсийг тогтоож, мал эмнэлгийн олон улсын гэрээ хэлцэл, ариун цэвэр, хорио цээрийн нөхцлийг тохиролцох, худалдааны чөлөөт байдлыг дэмжих;
4. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах, баталгаажуулах замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах;
5. Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох, эрт илрүүлэлт, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
6. Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн тогтолцоог бүрдүүлж, бүсчлэн хөгжүүлж, чадавхийг дээшлүүлж, үндэсний болон бүс нутгийн лавлагаа лабораторийн түвшинд хүрэх;
7. Мал, амьтны эмийн үндэсний үйлдвэрлэлийн шинэчлэл хийж олон улсын жишигт нийцүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн үлдэгдлийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, эмийн худалдаа, үйлчилгээний бодлогыг оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэх;
8. Мал эмнэлгийн гадаад харилцааг өргөжүүлэх, мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангуулах;
9. Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор эрсдэлд суурилсан, мэргэшсэн, чадварлаг мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтын тогтолцоог бүрдүүлэх;
10. Мал эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дотоод, гадаадын сайн туршлагыг нэвтрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах;
Мал эмнэлгийн салбар байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын төрийн захиргааны удирдлагын менежментийг төлөвшүүлж, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, “Иргэн төв төрийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх
МЭЕГ нь тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгын хүрээнд дор дурьдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
1. Стратегийн нэгдүгээр зорилт: Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг тархвар зүйн судалгаанд үндэслэн төлөвлөж, улсын хэмжээнд зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан үйлчилгээний хөлсний тогтолцоог нэвтрүүлнэ.
2. Стратегийн хоёрдугаар зорилт: Мал, амьтны шинэ болон дахин сэргэж буй өвчнүүд, зарим нутаг дэвсгэрт эндемик хэлбэрээр гарч байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан өвчлөлийн шалтгаан, нөхцлийг судалж, тэмцэх арга хэмжээг боловсруулах ажлыг шат дараатай зохион байгуулна.
3. Стратегийн гуравдугаар зорилт: Зарим төрлийн гоц халдварт, зооноз өвчний гаралт, тархалтын байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, зарим өвчнөөр эрүүл, тайван байдлыг аймаг, бүс, нутгаар баталгаажуулж, нийтэд зарлан мэдээлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
4. Стратегийн дөрөвдүгээр зорилт: Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, мал эмнэлэг, ариун цэврийн баталгаажуулалтыг тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлж, мал эмнэлгийн мэргэжлийн баталгаа бүхий хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр хүн амыг хангана.
5. Стратегийн тавдугаар зорилт: Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх шуурхай бэлэн байдлын улсын нэгдсэн төлөвлөгөө, аймаг, нийслэлийн дэд төлөвлөгөөг боловсруулан батлуулж, халдварт өвчний эрт илрүүлэлт, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
6. Стратегийн зургаадугаар зорилт: Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн тогтолцоог бүрдүүлж, бүсчлэн хөгжүүлж, чадавхийг дээшлүүлж үндэсний болон бүс нутгийн лавлагаа лабораторийн түвшинд хүргэнэ.
7. Стратегийн долоодугаар зорилт: Мал, амьтны эмийн бүртгэлийг шинэчлэх, чанар аюлгүй байдал, худалдаа, хэрэглээний хяналтыг сайжруулах, малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, малын эмийн үндэсний үйлдвэрлэлийн шинэчлэл хийж, “Эмийн үлдэгдлийг хянах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулж хэрэгжүүлнэ.
8. Стратегийн наймдугаар зорилт: Мал эмнэлгийн гадаад харилцааг өргөжүүлэх, мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоо, үр дүнг хангуулна.
9. Стратегийн есдүгээр зорилт: Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор эрсдэлд суурилсан мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.
10. Стратегийн аравдугаар зорилт: Мал эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, мэргэжлийн ёс зүйн хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
Стратегийн арваннэгдүгээр зорилт: Мал эмнэлгийн салбар байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын төрийн захиргааны удирдлагын менежментийг төлөвшүүлж, “Иргэн төв төрийн үйлчилгээ”-г нэвтрүүлнэ.