Дорноговь мал эмнэлэгийн газар

Мал амьтны эрүүл мэндийн
албаны товч танилцуулга
  • Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга /Гоц халдварт өвчин хариуцна/
  • Зооноз, халдвар төвчин, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгж болон дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн, баталгаажуулалт, эмийн хяналтын асуудал хариуцсан улсын ахлах байцаагч
  • Өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
  • Шимэгчтэх халдваргүй өвчин, малын эм, био бэлдмэлийн хэрэглээний асуудал хариуцсан мэргэжилтэн

Мал эмнэлгийн салбарын хууль, тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бодлого төлөвлөлтийг хийж батлуулан, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны хяналтыг хийж, сумдын Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, малын эрүүл мэндийг хамгаалах.

  • Мал эмнэлгийн чиглэлийн хууль тогтомжийг мөрдүүлэн, орон нутгийн онцлогт тохируулан бодлого төлөвлөлт хийж, дэд хөтөлбөр, төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэх.
  • Мал, амьтны гоц халдварт, халдварт, халдваргүй болон шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, өвчин гарсан үед тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үнэлгээ дүгнэлт гаргах.
  • Мал эмнэлгийн чиглэлийн стандарт шаардлага, бэлэн байдлыг хангуулах мал, амьтны эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах
  • Мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлж, буруутай этгээдэд хариуцлага тооцох, тооцуулах арга хэмжээг зохион байгуулах.
  • Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, гарал үүслийг баталгаажуулах.