Дорноговь мал эмнэлэгийн газар

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол бол маш том асуудал. Агаарын бохирдлын хор хөнөөл маш ноцтой түвшинд байгаа бөгөөд хамгийн их бохирдсон бүс нутагт амьдардаг хүмүүсийн уушгины эрүүл мэнд муудаж, амьсгалын замын халдвар ихэсч, амьдрах хугацаа богиноссон байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийг оролдож, Засгийн газар хотын төвийг тойрсон агаарын бохирдлын эх үүсвэр болох захын гэр хорооллуудад анхаарлаа хандуулж байна. Гэр хорооллуудад айл өрхүүд хоол хийх болон дулааны зориулалтаар нүүрс түлдэг.

2019 оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хориглов. Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 40-50 хувь бууруулна хэмээн амалж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Энэ өөрчлөлттэй зэрэгцэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам агаарын чанарын индекс (AQI)-ийг хэрхэн тооцоолох талаар 2018 оны аравдугаар сард дүрмийн өөрчлөлт оруулсан /мөн 2019 оны хоёрдугаар сард хэрэгжүүлсэн/. Энэ өөрчлөлтөд хоёр чухал зүйл байна. Нэгдүгээрт, бохирдлын физик утгыг мэдээлэхээ больж, зөвхөн AQI-ийг харуулдаг болсон. Энэ нь судлаачид нээлттэй мэдээллийн платформ (openaq.org гэх мэт)-оос тайлангийн найдвартай мэдээлэл авах боломжгүй болсон гэсэн үг. Хоёрдугаарт, урьд өмнө хэрэглэж байсан агаарын бохирдлын нэг цагийн дундаж мэдээллийн оронд гурван цаг хүртэлх хэлбэлзэл бүхий дунджийг тооцоолдог болсон. Ингэснээр агаарын өөрчлөлтийн хамгийн дээд болон доод цэгийг тодорхойгүй болгон дундажлаж, агаарын бохирдол буурч байгаа мэт харагдуулж байна.

Categories: Uncategorized