Дорноговь мал эмнэлэгийн газар

  • МАЛ АМЬТАН МАЛЛАГЧ НЬ ҮХСЭН МАЛ, МАЛ АМЬТНЫ ХҮҮР СЭГ ЗЭМИЙГ ЦУГЛУУЛАН УСТГАЖ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЛГЭЖ ХҮН, МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ, ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
  • Үхсэн мал амьтны хүүр сэг зэмийг өвөлжөө хаваржаа, хашаа хорооноос 500 метрээс доошгүй зайтай газарт автомашин, үерийн усны замаас зайдуу гүн нүхэнд булах буюу шатааж устгах , мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах, халдваргүйтгэл хийлгэх.
  • Малын хашаа хороо, өтөг бууцыг сийлж овоолон биотермийн аргаар халдваргүйтгэн, мэргэжлийн байгууллагаар ариутгуулах.
  • Булаг шанд, худаг уст цэгийн ойр орчмыг цэвэрлэх, тойруулан хаших, малын ялгадас, бороо, цасны ус орохоос хамгаалсан суваг шуудуу татах.
Categories: Uncategorized