Дорноговь мал эмнэлэгийн газар

Тиймээс өнөөдөр /2019.10.16/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НАМЭХ-ны тэргүүнд нэр дэвшигчийг сонгоно.

Холбооны дүрмийн дагуу ээлжит хурал дөрвөн жилд нэг удаа болж, ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчилдэг. Одоо НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ажиллаж байна. Харин дүрмийн дагуу ээлжит хуралдаанаар ерөнхийлөгчид нэр дэвшигчид өрсөлдөж, олон санал авсан нэр дэвшигчийг тодруулна. Мөн дүрмийн дагуу ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох боломжтой ч энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Цогзолмаа гишүүн өрсөлдөхгүй гэсэн мэдээлэл байна.

Хамгийн сүүлд 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр НАМЭХ-ны ээлжит VI чуулган хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар өрсөлдөж, Ц.Цогзолмаа олонхын санал авч, сонгогдож байжээ. НАМЭХ нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаны дарга, ажлын алба, 21 аймаг, есөн дүүрэг, 152 хороо, 331 сумдад салбар зөвлөлтэй байх бөгөөд Хяналтын хорооны гишүүд, дэд дарга, даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Тэгвэл энэ удаагийн ерөнхийлөгчийн сунгаанд хэн хэн өрсөлдөх вэ.

Categories: Uncategorized