Дорноговь мал эмнэлэгийн газар

Шинэ мэдээ

мал эмнэлэг

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуульд Мал эмнэлгийн газар нь “Хээрийн мал эмнэлэг дэлгэх” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
Дээрх үйл ажиллагааны үр дүнг үнэлэн аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газраас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батламж, МӨНГӨН ШАГНАЛ-аар шагнаж, урамшууллаа.
“Хээрийн мал эмнэлэг дэлгэх” үйл ажиллагаанд Мал эмнэлгийн газраас төлөөлөн ур чадвар, хичээл зүтгэл гарган оролцсон нийт малын эмч, мэргэжилтнүүд, та бүхэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Манай байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажилладаг аймаг орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын хамт олондоо мал эмнэлгийн салбарын хамт олны өмнөөс талархал илэрхийлье.
Малын эмч нь төрд ивээгдэж
Мал сүрэг нь байгальд тэтгэгдэх болтугай.