Дорноговь мал эмнэлэгийн газар

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээр ахлуулсан аймгийн Онцгой комиссын анхдугаар хуралдаан өнөөдөр/2020.01.27/ боллоо. Хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, мөн дэлхий нийтийг цочроогоод байгаа Корона буюу Титэм вирус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлын талаар хуралдан Онцгой комиссын дарга үүрэг чиглэл өгч цаг үеийн байдалд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ.Тухайлбал:- Олон нийтийн арга хэмжээ болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байх,-Шөнийн клуб, караоке, дугуйлан, секц, PC тоглоомын газрууд, мөсөн коток, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох,- Эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөц , эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлтгэж эмнэлгийн тусламж оношлуур, ариутгал үйлчилгээний бэлэн байдлыг хангах,- Замын-үүд дэх өвчтөнийг тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх,- Онцгой байдал, Эрүүл мэндийн газар үнэн зөв бодит мэдээлэл иргэдэд түргэн шуурхай хүргэх,- Корона вирусын тархалттай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудад нэн шаардлагатай маск, малгай, гадна орчны халдваргүйжүүлэгч, бээлий, гутал, гар ариутгагч, комбинезон зэрэгт 50 сая төгрөг, хилийн мэргэжлийн байгууллагуудыг витаминжуулахад 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.